Ногоон Монголын Төлөө аян логотой боллоо

Ногоон Монголын Төлөө үндэсний аян логотой боллоо. Кампанит ажилд нэгдсэн оролцогч талуудын хамтран бүтээсэн логонд байгалийн тэнцвэрт байдлыг билэгдэхдээ эсрэг байр суурь бус ялгаатай байдал, харилцан нэгнээ дэмжих динамик системийг илэрхийлж “Нэг бүхэл байх нь хэд хэдэн тусдаа хэсэг байснаас хавь илүү дээр үр дүнтэй” гэсэн санааг харуулж буй юм. Загварын хувьд дээд хэсэг нь уул ой мод, доод хэсэгт тал хээр, цөлийг илэрхийлэн дунд хэсэгт гол мөрөн нууруудыг төлөөлүүлэн цэнхэр судлаар дүрсэллээ.

“Нэг бүхэл нь хэд хэдэн тусдаа хэсэг байснаас хавь илүү дээр үр дүнтэй” гэсэн ойлголт нь Ногоон Монголын Төлөө аяны хамтрагчдад ч хамааралтай юм. Кампанит ажлын хүрээнд байгаль орчны боловсрол, мэдээлэл харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг түншүүдийн дунд эрч хүч, эв нэгдлийг илэрхийлсэн логотой боллоо.