Ямаатын хөндийн хайр ба шунал – Олон ангит радио жүжиг

Удаан хүлээсэн “Ямаатын хөндийн хайр ба шунал” радио жүжиг нь 2023 оны 1-р сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.

Энэ баасан гарагт буюу 1-р сарын 6-ны өдөр 98.9 ФМ-ээр 15:00 цагаас уг радио жүжгийн хамгийн эхний ангийг хүлээн авч сонсоорой. Уг бүтээл нь Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд бүтээгдсэн бөгөөд, эсрэг дүр, эерэг дүрийн баатруудын хайр сэтгэлийн гурвалжин, бүтэлгүйтэл, ноолуурын бизнес, хулгай, гэмт хэрэг зэрэгт ороолцолдож буй адал явдалт сонирхолтой зохиолоор дамжуулан олон нийтэд байгаль орчны тулгамдаад буй асуудлууд болон зөв зохистой байгальтайгаа харьцах сэдэл олгох зорилготой юм.

Радио жүжиг нь нийт 26 ангитай, анги бүр нь 13-15 минут үргэлжлэхээс гадна дараа дараагийн ангиуд нь долоо хоног бүр хагас сайн өдөр 30-60 минут үргэлжлэх байгаль орчны сэдэвт радио нэвтрүүлгүүдийн нэгэн хэсэг болж сонсогчдод хүрэх юм. Уг бүтээл нь подкаст хэлбэрээр гар утсаараа татаж аваад сонсох боломжтойгоор түгээгдэнэ. Мөн драмын зорилтот бүлэг нь хот, хөдөөгийн хүүхэд залуучууд болон малчид байх юм.