БАЙГАЛЬ ОРЧНЫ ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалах нь” (SPACES) төслийн зорилго нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой хөгжлийг хангах суурь нөхцөлийг сайжруулах юм. Уг төслийн санаачилгаар эхэлсэн Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд байгаль орчны талаар олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготойгоор гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.
Уралдаан нь хүн бүхэнд нээлттэй бөгөөд доорх гурван сэдвийн хүрээнд зургууд хүлээн авах юм:
- Монгол орны ан амьтан, биологийн төрөл зүйл, байгаль орчныг хамгаалж буй,
- Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Монгол орны байгаль орчинд тулгарч буй сөрөг үр нөлөө
- Уур амьсгалын өөрчлөлтөөс болж Монгол оронд гарч буй үр дагавар
Уралдааны ерөнхий нөхцөл:
- Гэрэл зураг бүрд нэр өгсөн байх ба бүтээлийн эзний нэр, харьяа хот, аймаг, сум, дүүрэг, зурагт буусан дүрслэл, үйл явц зэргийг багтаасан товч тайлбартай байна. Тайлбар, мэдээллийг Англи эсвэл Монгол хэл дээр ирүүлсэн байна.
- Гэрэл зураг нь JPEG форматтай бөгөөд хамгийн багадаа8MB, 3,508 х 4,961 пиксел, 150 DPI нягтралтай байна.
- Ирүүлсэн зургуудын арилжааны бус зохиогчийн эрх нь БОАЖЯ болон GIZ-д (арилжааны бус нийтлэх зорилгоор) байх ба арилжааны зохиогчийн эрх нь гэрэл зурагчинд (арилжааны хэвлэн нийтлэх зорилгоор) үлдэх болно.
- Оролцогч 3 хүртэлх бүтээлээ tuvshinjargal.batzorig@giz.de цахим хаягаар, өөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, холбоо барих утас, цахим шуудангийн хаягийн хамт илгээнэ.
Зохион байгуулагч байгууллагын төлөөлөл бүхий баг дараах гурван үзүүлэлтийн дагуу шалгаруулалтыг хийнэ. Үүнд:
- Уран сэтгэмж
- Уралдааны агуулгатай нийцсэн байдал
- Гэрэл зургийн чанар ба техникийн үзүүлэлт
- Ирүүлсэн бүтээлийнхээ хууль ёсны эзэмшигч биш болох нь илэрсэн мөн тогтоогдсон тохиолдолд оролцогчийг уралдаанаас хасна
Уралдааны шагнал болон хугацаа:
- 1-р байр 1,500,000 төгрөгтэй дүйцэхүйц бэлгийн карт
- 2-р байр 1,000,000 төгрөгтэй дүйцэхүйц бэлгийн карт
- 3-р байр 500,000 төгрөгтэй дүйцэхүйц бэлгийн карт
Уралдаанд оролцох бүтээлийг хүлээж авах хугацаа 2023 оны 2р сарын 12 хүртэл сунгагдлаа.
Уралдааны шагналт байр эзэлсэн оролцогчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, болон GIZ-ийн олон нийтийн сүлжээ, цахим хуудсаар танилцуулна
Тодруулах зүйл байвал tuvshinjargal.batzorig@giz.de хаягаар болон +976 11 312282 утсаар холбогдоно уу.