SPACES төслөөс зохион байгуулсан Оролцоонд Суурилсан БОМСС-ны Аргачлал Болон Хэрэглэгдэхүүн сэдэвт сургалтад Хан Хэнтийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар болон Горхи Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газрын нийт 13 мэргэжилтнүүд 2-р сарын 8-9нд хамрагдлаа. Уг сургалтыг МУИС-ийн Экологийн Боловсролын Төвийн Др. Р.Сүнжидмаа болон Хүн Төвтэй Байгаль Хамгаалал ТББ-ийн гүйцэтгэх захирал Я.Нарангэрэл нар удирдан явуулсан. Акт Ассист байгууллагын БОМСС-ийн эксперт О.Манфред болон төслийн хөгжлийн зөвлөх П.Маркус нар мөн оролцсон.
Сургалтын зорилго нь оролцогчдод хэрхэн БОМСС-той холбогдолтой гарын авлага сургалтын арга зүй болон дадлага ажлын багцтай дэлгэрэнгүй танилцаж сургалтаас авсан мэдлэг мэдээллийг дараагийн түвшинд хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцсан.
Оролцогчид хоёр бүлэгт хуваагдан өөрсдийн ажлын хүрээнд олон нийтэд зориулан ашигладаг БОМСС-ийн арга аргачлалын талаар сонирхолтойгоор жүжигчлэн үзүүлсэн.
Мөн БОМСС явуулахад ямар элементүүд шаардлагатай вэ гэсэн асуултад төвлөрөн өөрсдийн санаа бодлыг бичиж самбарт наасны дараагаар сургагч багш нар энэ процесс нь олон нийтээс холбогдох асуудлын талаар санал бодлыг авахад ашиглагддаг энгийн бөгөөд хялбар арга болохыг тайлбарласан. Сургалтад оролцсон мэргэжилтнүүд өөрсдөө мэдэлгүйгээр оролцооны аргаар уг системт аргыг сурснаа ойлгосноос гадна өөрсдийн хариуцсан орон нутагт хэрэгжүүлэх цаг хэмнэсэн аргачлал гэдэг дээр санал нэгдсэн юм.
Үдийн хоолны дараа оролцогчид “Харахгүйгээр чиглүүлэх” нэртэй дасгал ажил хийсэн нь чиглүүлэгч болон хүлээн авч буй хүний хооронд ямар ялгаа гарч байгааг ойлгуулах зорилготой байв. Дасгал нь тэднийг чиглүүлэгчийн үүрэг, хариуцлагыг ойлгуулж, харилцаж буй хүмүүсийг төөрөгдүүлэхгүй байхыг үргэлж хичээх ёстойг мөн ойлгуулсан.
Үүний дараагаар оролцогчид ажлын хэсгээр үргэлжлүүлэн “Ойн амьдрал” сэдэвт сургалтад хамрагдан уг сэдвээр орон нутагт болон эко клубүүдэд толилуулж болох сэдвүүдийг боловсруулан танилцуулсан. Сургагч багш нар уг санааг хэрхэн олон нийтийн оролцоотой сонирхолтой болгож болох талаар ярилцан оролцогчдын санааг улам өргөжүүлсэн.
Сургалтын хоёр дахь өдөр оролцогчид багт хуваагдан өөрсдийн орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг тодорхойлон иргэдтэй хэрхэн тухайн асуудлыг зохистой хэлэлцэх талаар суралцсан. Оролцогчдын тодорхойлсон асуудлууд дийлэнх нь хог хаягдлын менежмент, ойн алдагдал болон нутгийн иргэдийн газар эзэмшилтийн асуудлууд түлхүү гарч ирсэн. Асуудал тодруулсны дараагаар БОМСС-ийн дадлага ажлын багцыг ашиглан хэрхэн уг асуудлуудыг олон нийтэд хүрэх талаар дасгал хийсэн.
Төгсгөлд нь оролцогчид сургалтын үеэр сурсан зүйлээ ажилдаа хэрхэн ашиглах талаар ярилцлаа. Хан Хэнтийн УТХГ-ын багийнхан 2023 оны 3-р сараас эхлэн эко клубүүдтэй ажиллахдаа дадлага ажлын багц болон гарын авлагыг ашиглахаар төлөвлөж байна. Тэд сургуулийн хүүхдүүдтэй ажиллахдаа хамтын хэлэлцүүлэг, фото тайлан гэх мэт дасгалуудыг ашиглахаар төлөвлөж байна. Горхи Тэрэлжийн БЦГ-ийн баг энэ хаврын хуурайшилтын үеэр орон нутгийн иргэдтэй SPACES-ийн бүтээсэн видео, комикийг ашиглахаар төлөвлөж байна.
Уг сургалтад ашигласан хөтөлбөр нь цаашид тусгай хамгаалалттай газрын мэргэжилтнүүдэд SPACES төслөөс БОМСС-ийн сургалт хийхэд жишиг загвар болох юм.
Сургалтын эцэст оролцогчид доорх санал сэтгэгдлийг хуваалцжээ: