Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хамтрагчдын дэмжлэг

17 April, 2023

Хамтрагч байгууллагууд нь өөрсдийн цахим хуудсанд болон интернэт орчинд  Ногоон Монголын Төлөө кампанит ажлын цахим хуудсыг нэгтгэх болон мэдээлэл оруулж олон нийтэд хүргэж эхлээд байна.

Хүн Төвтэй Байгаль Хамгаалал (PCC) ИНБ нь өөрсдийн цахим хуудасны үндсэн цэс дээр “Ногоон Монголын Төлөө” гэсэн дэд цэсийг байрлуулан яагаад уг кампанит ажилд нэгдэх болсон талаар танилцуулахаас гадна үндсэн цахим хуудасруу орон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна.

Ханс Зайделийн сангийн (HSF) хувьд кампанит ажлын танилцуулгыг өөрсдийн веб хуудсанд “Мэдээ” хэсэгт байрлуулан, уг үндэсний түвшинд хийгдэж буй ажлын танилцуулга, веб сайт, Facebook групп болон YouTube сувгийн холбоосыг мөн хамтад нь оруулжээ.

Цэнгэг ус байгаль хамгаалах төв нь өөрсдийн Facebook хуудсаар дамжуулан 18 мянга гаруй дагагчдадаа Ногоон Монголын Төлөө кампанит ажлын үйл ажиллагаа болон радио жүжгийг хуваалцжээ.

МУИС-ийн Экологийн боловсролын төв удахгүй кампанит ажлын вэб сайтыг өөрийн вэб хуудсандаа нэгтгэхээр төлөвлөж байна.

Бусад гишүүн болон түнш байгууллагууд ч мөн адил кампанит ажлыг дэмжихэд уриалж байна. Нара (nyansanjav@yahoo.com) болон Батзориг (tuvshinjargal.batzorig@giz.de) нартай холбогдож цаашдын үйл ажиллагаа болон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.