Монгол улсын тогтвортой ирээдүйд байгаль орчны мэргэжилтнүүд хэрэгтэй

9 May, 2023

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвөөс зохион байгуулж буй байгаль орчны мэргэжил сурталчлах “Бидний мэргэжил ба ногоон ирээдүй” өдөрлөг 2023 оны 5 сарын 04-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгол Тэмүүлэл” сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт ахлах ангийн 300 гаруй сурагч хамрагдан байгалийн ухааны мэргэжлийн онцлог, давуу тал, эрэлт хэрэгцээ, суралцах боломж, нөхцөлийн талаар мэдээллийг уг салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдээс хүлээн авлаа. Татарч буй мөнх цэвдэгт газар, ойн нөөц, уур амьсгалын өөрчлөлт, хөрс, бэлчээрийн доройтол зэрэг байгаль орчны олон асуудал Монгол Улсад тулгараад байгаа. Тиймээс тогтвортой ирээдүйн төлөө байгаль орчны мэргэжилтнүүд маш хэрэгтэй юм.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв нь сургалт, судалгаа, тогтвортой хөгжлийн боловсрол хариуцсан мэргэжилтэн хайж байгаа тул холбогдох ажлын байрны зарыг сонирхсон хүмүүс тус төвийн фэйсбүүк хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд дараах онлайн маягтыг ашиглан анкет бөглөж болно.