ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН МАТЕРИАЛУУДЫГ QR КОДООР АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

10 May, 2023

Ногоон монголын төлөө кампанит ажлын хүрээнд боловсруулсан байгаль орчны мэдээлэл сургалт сурталчилгааны материалуудыг QR код болгон түгээн дэлгэрүүлж эхэллээ. Мессежийг олон нийт цаашлаад бомсс-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дижитал, стикер, зурагт хуудас байдлаар хэвлэн түгээн боломжтой.

Ногоон Монголын Төлөө кампанит ажлын дөрвөн үндсэн элемент нь вэбсайт, MediaKit, тусгай хамгаалалттай газар нутгийн аялагчдад зориулсан удирдамж, мөн радио жүжгийн цувралууд юм. Хөдөлгөөнт видео клип эсвэл БОМСС-ийн гарын авлага, удирдамж зэрэг нэмэлт хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мөн бэлтгэгдэх юм.

Посткард болон стикер хэлбэрээр байхаар сонгосон учир нь: нэг (1) А4 цаасан дээр дөрвөн (4) посткард мөн арван (10) стикер багтах тул сонгосон. Энэ нь хэвлэх зардлыг хэмнэхээс гадна хог хаягдал багатай. QR кодтой материалыг татаж авах, ашиглахыг хүссэн хэн бүхэн доорх холбоосоор авч болно.

НМТ Веб хуудас – посткард & стикер

НМТ MediaKitпосткард & стикер

Аялагчдын Удирдамж – посткард & стикер

Радио Жүжиг – посткард & стикер