2023 оны 5-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын төв талбайд болсон Европын өдөрлөгийн үеэр GIZ нь Монгол улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн ур чадвар, биологийн олон янз байдлыг хамгаалах, ойн тогтвортой менежмент, эрчим хүчний хэмнэлт, ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажлаа танилцууллаа.
Олон нийтэд танилцуулагдсан олон ажил хөтөлбөрүүдийн нэг нь байгаль орчны мэдээлэл сургалт сурталчилгаа байв. Ногоон Монголын Төлөө кампанит ажлын веб хуудас, тусгай хамгаалалттай газраар аялагчдад зориулсан видео, шинээр гарсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио жүжиг гэх мэт зүйлсийг хүссэн үедээ үзээж болохоор холбосон QR кодтой стикер болон посткартууд тараагдсан. Мөн Залуучуудад зориулсан байгаль орчны боловсрол олгох төсөл, аялагчдад зориулсан комикс, тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалахын ач холбогдол гэсэн хэвлэмэл материалуудыг сонирхсон хүмүүст хүргэсэн.
Европын өвөрмөц уламжлал онцлогийг танилцуулдаг уг өдөрлөгт энэ жил 70н асар Европын холбоо, түүний гишүүн орнууд, соёлын хүрээлэнгүүд, олон улсын байгууллагууд, боловсролын байгууллагууд төсөл хөтөлбөр, боловсролын боломжууд, болон бүтээгдэхүүндээ танилцууллаа.