Нүүдлийн байгаль хамгаалал ТББ-ын “Эрдэнэсийн авдар”-аар дамжуулан ТХГНутгийн эргэн тойрон болон орон нутгийн иргэдэд чухал шаардлагатай байгалийн шинжлэх ухаан, байгаль хамгаалах боловсролыг олгодог. Энэхүү явуулын эрдэнэсийн авдар нь оролцооны аргаар бүтээлч сургалтын орчинг бүрдүүлдэг. Авдарт тухайн газар нутгийн хамгаалах шаардлагатай амьтадын хэлбэр бүхий тоглоомон хүүхэлдэй, зурагт хуудас, газрын зураг, зэрлэг амьтны мөр, номнууд багтдаг байна. Сургагч багш бэлтгэх сургалтыг аймгийн хэмжээнд сум тус бүрээс байгаль орчны багш, төлөөлөгч нарыг хамруулан зохион байгуулахад 2-3 өдөр үргэлжилдэг байна. Нэг сургалтад 25-30 орчим багш, мэргэжилтнүүд хамрагдах боломжтой.
Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ын захиалгаар эрдэнэсийн авдар бүтээж, түүнийг хэрхэн ашиглах сургалтын хөтөлбөрийг бэлтгэсэн байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Нүүдлийн байгаль хамгаалал ТББ-тай холбогдож аваарай.
Монгол Улсын Их Сургуулийн харъяа Экологийн боловсролын төв нь Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын өдөр тутмын буруу хэв маяг байгаль орчинд хэрхэн нөлөөлдгийг бодит байдлаар туршилт хийж ойлгуулдаг байна. Экологи боловсролын төв экологи, амьтан судлалын жижиг музей, байгалийн туршлага судлах өртөөчилсөн цэцэрлэг, олон талт сургалт, судалгааны хүлэмжтэй.
Янз бүрийн насны бүлгүүдэд зориулсан хөтөчтэй аялал болон бусад хөтөлбөрүүд нь хүүхэд, залуучуудын дунд мэдлэгийг бий болгож, суралцагчдад хандлагаа өөрчлөх, тогтвортой хөгжлийн төлөө хувь нэмэр оруулах боломжийг олгох зорилготой юм. Мөн сургуулийн багш нар, төрийн болон төрийн бус байгууллагуудад байгаль орчны чиглэлээр сургалт явуулах, ТВ нэвтрүүлэг бэлтгэдэг туршлагатай.