2021 онд хийгдсэн GIZ SPACES төслийн Мэдлэг, Хандлага, Дадлын судалгаа нь БОМСС-ны үндэсний стратеги болон “Ногоон Монголын Төлөө” аяныг эхлүүлэх гүүр болсон юм. Энэхүү судалгаагаар ТХГН-ийн захиргааны ажилчид, аялагчид тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль орчин хамгаалал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг дутмаг байгааг илрүүлсэн. Мөн эдгээр асуудлуудад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, контент бүтээгчид тэр бүр анхаарал хандуулдаггүй байна. Судалгааны эцсийн тайлангаас гадна Powerpoint танилцуулга, судалгааны гол үр дүнг оруулсан нийтлэл зэрэг материалуудыг боловсруулсан байна.
МХД бусад судалгааны үр дүнгүүд ч ижил төстэй гарсан байгаатай танилцаарай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2019 онд Горхи Тэрэлжийн БЦГ-т хийсэн “Хог хаягдлыг хаях, цуглуулах хандлагыг сайжруулахад түлхэц үзүүлэх нь”, “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн МХД судалгаа, мөн Дэлхийн байгаль хамгаалах сангаас 2016 онд Хар Ямаат БНГ-ын орчны бүсийн иргэдээс авсан судалгаануудтай танилцаарай.