“Ногоон Монголын Төлөө” санаачлагаас бүтсэн энэхүү платформ нь хувь хүн, байгууллагын түвшинд Байгаль Орчны Мэдээлэл, Сургалт Сурталчилгааг түгээх зорилгоор бусад оролцогч талуудтай хамтран ажиллаж байна.
Бид энэхүү санаачлагын хүрээнд байгаль орчны ямар асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна вэ?
Манай орны биологийн олон янз байдал эдийн засаг, соёл уламжлалын суурь болдог хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, байгалийн нөөцийн зохисгүй хэрэглээ тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг аюулд өртүүлээд байна. Гэтэл орон нутгийн иргэдийн ихэнхи хэсэг нь тусгай хамгаалалттай газрын орчны бүсийг тойрон амьдардгаас байгалийн баялагийг хэт ашиглаж, өрхийн амьжиргаанд нөлөөлж ядууралд өртөх нэг хүчин зүйл болсон. Тухайлбал зохицуулалтгүй ан агнуур хийх, хушны самрыг зүй бусаар түүх зэрэг буруу дадал хэвийн мэт болжээ.
2020-2022 онуудад МХД судалгаа, чадавхийн хэрэгцээний үнэлгээг 4 үндсэн асуудлын хүрээнд 4 зорилтот бүлэгт хийсэн. Энэ нь БОАЖЯ-аас гаргасан БОМССС-ийн 10 алхмын үндэс болсон юм.
“Ногоон Монголын Төлөө” санаачилгаар үндэсний байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны стратегид өөрсдийн хувь нэмрийг оруулахаар боллоо. Түүнчлэн БОМСС-ны мэдээ мэдээлэл, медиа материалуудаар дамжуулан шийдвэр гаргагчид болон тусгай хамгаалалттай газар нутгаар аялж буй аялагчдад байгаль орчинд ээлтэй эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах юм.