Ногоон Монголын Төлөө санаачлагад нэгдсэн ихэнхи түншлэгч байгууллагууд өөрсдийн туршлага, ур чадвар дээр үндэслэн БОМСС-ны гарын авлага, удирдамжуудыг боловсруулсан байна. Тухайлбал, бүлгийн болон бусад арга хэмжээг зохион байгуулахдаа GIZ SPACES төсөл БОАЖЯ ТХНУГ-тай хамтран боловсруулсан ДАБ (Дасгал ажлын багц), байгаль орчны сэтгүүл зүйн зэрэг гарын авлагуудаас ашиглаарай.
Гарын авлага, удирдамжийн сургалт, дасгал ажлын тусламжтайгаар ТХГН-ийн захиргаад, бусад хамтрагч түншүүд төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, эко клуб, мэдээллийн төвдөө дотор болон гадаа зохион байгуулагдах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах боломжтой.
Төр, иргэний нийгмийн үндэсний болон олон улсын байгууллагуудаас гаргасан санал, арга хэрэглэдэхүүн гарын авлага, удирдамжийг илүү сайжруулах боломжийг бүрдүүлэх юм. Ингэснээр БОМСС-ны гарын авлага, удирдамжууд туршигдсан арга хэрэглэхүүнээр баяжигдан, боловсронгуй болно.
Эдгээр гарын авлага, удирдамжийн нэг асуудлаар нийтлэг. Энэ нь тогтвортой хөгжлийн боловсролын үндсэн багана болох байгаль орчны албан бус боловсрол, БОМСС бөгөөд энэ нь нь үндэсний БОМССС-ийн 10 алхамд хүрэх ерөнхий чиглэл юм.