Медиа

Ногоон Монголын Төлөө кампанит ажил байгаль орчны тухай мэдлэг мэдээллийг сайжруулах 10 алхамт байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны үндэсний стратеги дээр үндэслэн хэрэгжих юм.

GIZ SPACES төслөөс БОМССС-ын 2-р алхам хүрээнд хийсэн Мэдлэг-Хандлага-Дадал судалгаагаар: ТХГН-т аялагчид болон ажилчид тогтвортой хөгжил, байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг дутмаг, мэдээллийн хэрэгслүүд байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн тухай сэдвүүдийг анхаарахгүй байгааг харуулсан. Бусад байгууллагын хийсэн МХД судалгааны үр дүнтэй адилхан гарсан.

Одоогоор кампанит ажил БОМССС-ийн 4, 5, 6-р алхмууд болох нөөцийн төлөвлөлт, түншлэгчдийн оролцоо, мэдээллийн хэрэгслийн сонголт, хольц зэргийг хийсэн байна. Кампанит ажлын хүрээнд ашиглаж буй мэдээ мэдээлэл, медиа матеариалууд нь харилцан бие биеэ дэмжих боломжийг бий болгож байна. Тухайлбал,  олон нийтийн сүлжээнд зориулсан бэлтгэсэн видеог сургалт, уулзалт, албан бус арга хэмжээ, телевизийн нэвтрүүлэг гээд өргөн хүрээнд ашиглах боломжтой.

Цаашид хэвлэл мэдээлэл болон өргөн нэвтрүүлгийн сэтгүүлчдийг байгаль орчны сэтгүүл зүйн сургалтад хамруулах хэрэгтэй байна. GIZ SPACES, БОАЖЯ-ТХНУГ-тай хамтран гаргасан байгаль орчны сэтгүүл зүйн гарын авлагад тулгуурлан туршлага солилцох сургалтуудыг зохион байгуулах боломжтой.