Хэвлэл, медиа

Жил хүрэхгүй хугацаанд Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд БОМСС-тэй холбоотой олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, материалыг бэлтгэсэн мөн цуглуулсан байна. Одоо энэ чухал материал болон мэдээллүүдийн гол элементүүдийг QR кодтой товч мессежээр дамжуулан бусадтай хуваалцах боломжтой боллоо. Мессежийг олон нийтэд болон БОМСС-ын чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад дижитал эсвэл хэвлэмэл хэлбэрээр, стикер, гарын авлага, мөн том хэмжээтэй, А4 эсвэл зурагт хуудас гэх мэт тохиромжтой форматаар дамжуулдаг.

 

Ногоон Монголын Төлөө кампанит ажлын дөрвөн үндсэн элемент нь вэбсайт, MediaKit, тусгай хамгаалалттай газар нутгийн аялагчдад зориулсан удирдамж, мөн радио жүжгийн цувралууд юм. Хөдөлгөөнт видео клип эсвэл БОМСС-ийн гарын авлага, удирдамж зэрэг нэмэлт хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мөн бэлтгэгдэх юм.

Посткард болон стикер хэлбэрээр байхаар сонгосон учир нь: нэг (1) А4 цаасан дээр дөрвөн (4) посткард мөн арван (10) стикер багтах тул сонгосон. Энэ нь хэвлэх зардлыг хэмнэхээс гадна хог хаягдал багатай. QR кодтой материалыг татаж авах, ашиглахыг хүссэн хэн бүхэн доорх холбоосоор авч болно.

НМТ Веб хуудас – посткард & стикер

НМТ MediaKitпосткард & стикер

Аялагчдын Удирдамж – посткард & стикер

Радио Жүжиг – посткард & стикер

 

 

ТХГН-т аялагчдад зориулсан удирдамж”-г ул мөр үлдээхгүй зарчмын агуулга, “ТХГН – Амьдралыг тэтгэгч системийг хамгаалагч”-ийг ТХНГ-ийн менежмент бодлогыг тусгасан зурагтай, татаж аван танилцаж болох комик номыг GIZ SPACES төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХНУГ-тай хамтран бүтээлээ.

 

Мөн ТХГН-ийн үйл ажиллагааг танилцуулсан брошуруудтай танилцаарай. Тухайлбал, “ТХГН – Амьдралыг тэтгэгч системийг хамгаалагч”, Горхи Тэрэлжийн БЦГ, Хан Хэнтий ДЦГ, Орхоны хөндийн БЦГ

 

 

 

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Улаанбаатар оффисоос эрхлэн гаргасан “Цоохор найз” цуврал комик ном, 3 ангит хүүхэлдэйг бүтээжээ. Уг комикийг хүүхэд залуучуудад хүн байгалийн шүтэлцээ ухаарах, ирвэсийг хайрлан хамгаалахад зориулсан байна. Мөн Ховд төлөөлөгчийн газраас ховордсон амьтад болох ирвэс, бөхөн, зэрлэг амьтан хүн хоорондын зөрчил, элстэй газар мод тарих, ойжуулах тухай болон булаг шандыг зүй зохистой ашиглах тухай комикуудыг бүтээсэн байна.

 

“Ногун” комик цувралыг 2014 оноос эхлэн Монгол контентоос байгаль орчин, экологийн мэдлэг түгээх зорилгоор бүтээж эхэлсэн. Байгаль орчны 20 гаруй асуудлыг хөндлөн зөөлөн хавтастай энэхүү комик нь Mplus+ аппликейшн, Facebook хуудсаар дамжсан татаж уншиж үзэх боломжтой медиа хувилбартай болжээ. Тус байгууллага НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Хөвсгөл аймгийн байгалийн олон янз байдлыг хамгаалах тухай комикийг бүтээсэн байна.

Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллага нь орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай гарын авлага, бэлчээрийн засаглалыг сайжруулах аргачлал болон байгалийн нөөцийн хариуцлагатай засаглалын тухай комик ном зэрэг олон бүтээлийг боловсруулсан байна.

БОАЖ яам болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс гаргасан “Олон нийтэд мэдлэг олгох байгаль орчны гарын авлага” нь Монголын жишээ болон судалгаан дээр үндэслэсэн бөгөөд байгаль орчны талаар олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа явуулах болон эхлүүлэх хүсэлтэй иргэд байгууллагуудад болон засгийн газрын агентлагуудад хэрэг болохуйц бүтээл юм. Уг гарын авлага нь олон нийтийн байгаль орчны талаарх мэдлэг болон оролцооны талаар ойлголт өгөхөөс гадна уг чиглэлд хэрхэн төсөл хэрэгжүүлэх талаар ойлгомжтойгоор Монгол улсад хэрэгжиж буй жишээнүүдээс иш татан оруулсан.