Удаан хүлээсэн “Ямаатын хөндийн хайр ба шунал” радио жүжиг нь 2023 оны 1-р сарын 9-нд сонсогчдод хүрч эхэлсэн. Уг бүтээл нь нийт 26н анги гарах бөгөөд энэ хуудаснаас болон ФМ 98.9 мөн Фейсбүүк хуудсаар хүлээн авч сонсоорой. Долоо хоног бүрийн бямба гаригт шинэ анги цацагдана.
Уг бүтээл нь Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хүрээнд бүтээгдсэн бөгөөд, эсрэг дүр, эерэг дүрийн баатруудын хайр сэтгэлийн гурвалжин, бүтэлгүйтэл, ноолуурын бизнес, хулгай, гэмт хэрэг зэрэгт ороолцолдож буй адал явдалт сонирхолтой зохиолоор дамжуулан олон нийтэд байгаль орчны тулгамдаад буй асуудлууд болон зөв зохистой байгальтайгаа харьцах сэдэл олгох зорилготой юм.
Радио жүжиг нь нийт 26 ангитай, анги бүр нь 13-15 минут үргэлжлэхээс гадна подкаст хэлбэрээр гар утсаараа татаж аваад сонсох боломжтойгоор түгээгдэнэ. Мөн драмын зорилтот бүлэг нь хот, хөдөөгийн хүүхэд залуучууд болон малчид байх юм.