РАДИО & ТВ

GIZ SPACES төслөөс ТХГН, байгаль орчинтой холбоотой цуврал радио драмаг 2022 оны 12-р сард бэлэн болгохоор ажиллаж эхэллээ. Цуврал радио драм нь нийт 26 ангитай, анги бүр нь 13-15 минут үргэлжлэх юм. Тэрчлэн долоо хоног бүр гарахдаа 30-60 минутын агуулгын хувьд холбоотой радио нэвтрүүлгийн үеэр олон нийтийн болон бусад радиогоор цацагдана. Радио драм нь подкаст хэлбэрээр болон гар утсаараа татаж аваад сонсох боломжтой байдлаар түгээгдэнэ. Драмын зорилтот бүлэг нь хот, хөдөөгийн залуучууд болон малчид байх юм. .

Энэхүү драмаар байгаль орчинд тулгараад буй бэлчээрийн талхагдал, байгалийн нөөцийн хэт ашиглалт зэргийг өрнөлтэй, адал явдалтайгаар илэрхийлж, сөрөг дүрийн баатрууд шийтгэгдэн, эерэг дүрүүд нь сайн үйлийн үрээ эдлэн төгсөх юм.