Принт Медиа

“ТХГН-т аялагчдад зориулсан удирдамж”-г ул мөр үлдээхгүй зарчмын агуулга, “ТХГН – Амьдралыг тэтгэгч системийг хамгаалагч”-ийг ТХНГ-ийн менежмент бодлогыг тусгасан зурагтай, татаж аван танилцаж болох комик номыг GIZ SPACES төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХНУГ-тай хамтран бүтээлээ.

Мөн ТХГН-ийн үйл ажиллагааг танилцуулсан брошуруудтай танилцаарай. Тухайлбал, “ТХГН – Амьдралыг тэтгэгч системийг хамгаалагч”, Горхи Тэрэлжийн БЦГ, Хан Хэнтий ДЦГ, Орхоны хөндийн БЦГ

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Улаанбаатар оффисоос эрхлэн гаргасан “Цоохор найз” цуврал комик ном, 3 ангит хүүхэлдэйг бүтээжээ. Уг комикийг хүүхэд залуучуудад хүн байгалийн шүтэлцээ ухаарах, ирвэсийг хайрлан хамгаалахад зориулсан байна. Мөн Ховд төлөөлөгчийн газраас ховордсон амьтад болох ирвэс, бөхөн, зэрлэг амьтан хүн хоорондын зөрчил, элстэй газар мод тарих, ойжуулах тухай болон булаг шандыг зүй зохистой ашиглах тухай комикуудыг бүтээсэн байна. 

“Ногун” комик цувралыг 2014 оноос эхлэн Монгол контентоос байгаль орчин, экологийн мэдлэг түгээх зорилгоор бүтээж эхэлсэн. Байгаль орчны 20 гаруй асуудлыг хөндлөн зөөлөн хавтастай энэхүү комик нь Mplus+ аппликейшн, Facebook хуудсаар дамжсан татаж уншиж үзэх боломжтой медиа хувилбартай болжээ. Тус байгууллага НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Хөвсгөл аймгийн байгалийн олон янз байдлыг хамгаалах тухай комикийг бүтээсэн байна. 

Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллага нь орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай гарын авлага, бэлчээрийн засаглалыг сайжруулах аргачлал болон байгалийн нөөцийн хариуцлагатай засаглалын тухай комик ном зэрэг олон бүтээлийг боловсруулсан байна.