СОШИАЛ МЕДИА

GIZ SPACES төсөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХНУГ-тай хамтран дараах видеог бүтээсэн байна.

“ТХГН-т аялагчдад зориулсан удирдамж” видеог олон улсад мөрдөгж буй “Ул мөр үлдээхгүй” зарчмыг баримтлан боловсруулсан,

“ТХГН-ийг яагаад хамгаалах хэрэгтэй вэ?” видеогоор бэлчээр, ойн сан-ойн хомсдол доройтол, газрын элэгдэл доройтол, усны нөөц-сав газрын хамгаалалтын бүс, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эко аялал жуулчлал ба нэмэлт орлогын боломж, соёл ёс уламлал, байгаль орчны боловсрол-судалгаа гэсэн 10 баримтаар тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежтентийг нарийвчлан харуулахыг зорьлоо. 

Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-ын бүтээсэн “Ногоон хөгжлийн бодлого Монголд”, “Байгаль орчноо хамгаалах Чингис хааны тэмцэл” зэрэг богино хэмжээний видеонууд олон нийтийн оролцоотой байгаль орчноо хамгаалахад уриалан дуудсан агуулгатай байна. Түүнчлэн Эмэгтэйчүүдийн газар эдэлбэрийн эрхийн баталгаат байдал (ЭГЭЭББ) төслийн хүрээнд малчид хот, хөдөөгийн хоорон хэрхэн хуваагдаж байгаа, уламжлалт мал аж ахуйгаа үлдээх гэж хичээж байгаа малчдын тухай цуврал блог бичиж нийтлүүлдэг байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд салбараас булгийн эхийг хамгаалан сэргээх, бөхөнгийн төлийн судалгаа, эко клубын зуны зуслангийн тухай болон малчидтай хийсэн ярилцлага зэрэг сонирхолтой видео бичлэгүүд хийдэг.

Ханнс Зайделийн сан Экологийн боловсролын төвтэй хамтран хүүхэд залуучуудад зориулсан байгаль орчны тухай хуулийг таниулах видео цуврал эхлүүлжээ. Энэхүү цувралд экологийн боловсрол төвийн сургалтын төвүүдтэй танилцахаас гадна байгаль орчныг сүйтгэж буй гэмт хэргийг хэрхэн мэдээллэх тухай Экологийн цагдаагийн газрын мэргэжилтнүүд  эрх зүйн тухай энгийн мэдээлэл өгдөг байна. Подкаст хэв маягаар хийгддэг эдгээр цувралд хулгайн ан, ой хээрийн түймрээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай дурьддаг. Түүнчлэн өөрсдийн Facebook хуудсаар дамжуулан хүүхэд залуучуудад хүргэдэг байна.