Алдарт философич Аристотелиос ишилбэл “Нэг бүхэл нь хэд хэдэн тусдаа хэсэг байснаас хавь илүү дээр үр дүнтэй” гэжээ. Үүнтэй нэгэн адил Ногоон Монголын Төлөө санаачилгыг дэмжигч хамтрагч байгууллагууд БОМСС-ыг боловсронгуй, хүртээмжтэй болгохоор нэгдлээ. Энэхүү санаачилгыг “ганцаараа явбал хурдан, олуулаа явбал хол явна” гэж зүйрлэж болох юм.
Монгол улсад байгаль орчныг хамгаалах олон улсын болон үндэсний байгууллагуудын олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг. UNDP ENSURE, GIZ SPACES төслүүд нь БОАЖЯ-нд ТХГН-ийн хамгаалалтын менежмент, байгальд ээлтэй нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад хууль эрх зүй, бодлогын хүрээнд зөвлөгөө өгч хамртран ажилладаг. Түүнчлэн эдгээр төслөөс БОМСС-ны мэдээ, медиа материалуудыг түгээхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг байна.
WCS, TNC, WWF, Монгол экологи төв, Нүүдлийн байгаль хамгаалал зэрэг олон улсын болон үндэсний төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны МУИС-ийн харьяа Экологи боловсролын төв, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагууд олон жилийн турш ховордсон амьтад, биологийн олон янз байдал, ой мод зэрэг байгаль хамгаалахтай холбоотой бие даасан кампанит ажлуудыг хийж, орон нутгийн иргэдэд сургалт, мэдээллийг амжилттай зохион байгуулдаг туршлагатай болжээ.
Мөн БОАЖЯамны ТХНУГ-ын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны сургалт, мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд мэдээллийн төвд болон сургууль, эко клубуудтай хамтарсан сургалт, уулзалтыг тогтмол зохион байгуулдаг.
Ийнхүү Ногоон Монголын Төлөө санаачилгад нэгдсэн байгууллагууд БОМСС-ны сургалт, мэдээлэл, медиа материалыг шинэчлэн бүтээж, хүртээмжтэй болгохоор хамтран ажиллаж эхэллээ.
“Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын хамтрагч байгууллагууд: