“Ойчидтой хамт нэг өдөр” – Хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулагдлаа.

STREAM төсөл нь Чех улсын Менделийн их сургуультай хамтран Сэлэнгэ, Хэнтий аймагт “Ойчидтой хамт нэг өдөр” сэдэвт байгаль орчны боловсрол олгох сонирхолтой арга хэмжээг зохион байгууллаа.

Ойд явагдсан энэхүү хөгжөөнт танин мэдэхгүйн үйл ажиллагаанд 250 гаруй хүүхэд оролцлоо. Оролцогчид ойн тухай үндсэн ойлголтоо гүнзгийрүүлснээс гадна ой нь байгаль экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар үнэ цэнэтэй олон мэдээллүүдийг авлаа. 

Тухайлбал, ой мод нь салхи, шороон шуургыг хааж, агаарыг цэвэршүүлдэг тухай олж мэдлээ. Мөн ой нь хөрсний нүүдлийг тогтворжуулж, эвдрэлээс сэргийлдэг байна. Олон төрлийн шилмүүст, навчит модны төрөл зүйл, самар, жимс зэрэг ойн дагалт баялаг тэдгээрийн тогтвортой ашиглалтын талаар ойлголттой боллоо. Сонирхолтой баримтаас дурдвал боловсорч гүйцсэн нарс нь галд тэсвэртэй зузаан холтостой байдаг учир галд тэсвэртэй юм байна. Харин бэлчээрийн даац хэтрэх нь ой модонд халгаатай болохыг оролцогч залуус сайтар ойлгож авлаа.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...