ХХДЦГ-т байгаль орчны мэдээллийг түгээсээр байна

Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас 2023 оны 3 сараас эхлэн хөрш зэргэлдээ сумдын дунд хог хаягдлын менежментийн аян, уралдааныг эхлүүлээд байна. Тус аяны зорилго нь байгаль орчноо хоггүй, цэвэр цэмцгэр болгохын төлөө нийт ард иргэдийг санаачилгад хамруулж, хамтран ажиллахад оршино. “Нэг шил нэг зайрмаг” аян нь дахин боловсруулахаар авчирсан шилэн лонх бүрт зайрмаг өгөх урамшуулалтай. “Хоггүй цэвэр өрх” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү уралдаан нь байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн ахуйн хог хаягдлыг ангилан ялгаж, тогтоосон газарт нь хаяхыг уриалж байна. Тус санаачилгыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан дэмжиж байгаа бөгөөд жуулчдыг хүлээн авах эрүүл, цэвэр орчныг бүрдүүлэх давхар зорилготой юм. 
Үүний сацуу ХХДЦГ-ын захиргаанаас Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгуулжээ. Энэ нь 3 сарын 22-нд болох Дэлхийн усны өдрийг угтан явуулж буй арга хэмжээ байсан бөгөөд “Усаа хайрлая” сэдвээр залуус бүтээлээ туурвин уралджээ. Уралдаанд шалгарсан зургуудыг ХХДЦГ-ын бүсийн сургуулиудад дэлгэн үзүүлэв.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...