НМТ кампанит ажил IUCN-ний мэдээлэл сургалт сурталчилгааны загвар болон танилцуулагдана.

2024 оны 2-р сарын 5-ны өдөр НМТ кампанит ажлын хамтрагчид ээлжит хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар 2024 онд хийх ажлуудаас гадна Ногоон Монголын Төлөө кампанит ажил 2025 онд болох IUCN-ны Даян дэлхийн байгаль хамгаалах Конгрэссийн үеэр БОМСС-ны 10 алхамыг сайн хэрэгжүүлсэн туршлагад багтан орж танилцуулагдах боломж гарсан учир энэ талаар хамтран хэлэлцлээ. IUCN-тэй хийх хамтын ажиллагаа нь НМТ аяныг олон улсад сурталчлах сайхан боломжийг олгож байгаа тул бүх гишүүд талархан хүлээж авсан. Нэмж дурдахад тус үйл ажиллагаагаар дамжуулан гишүүн байгууллагууд IUCN-тай холбоотой бусад байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжтой болно. Үүнтэй холбогдуулан НМТ аяны гишүүд 2022 оны сүүлээс хойш хийсэн ажлууд, хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн, материалуудаа кампанит ажлын цахим хуудсаар хуваалцахаар боллоо. Түүнчлэн, IUCN-ийн дээрх үйл ажиллагаанд шаардлагатай бичиг баримт, материалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн тус хурлаар хамтрагчид “Хамтын ажиллагаа, сурталчилгаагаар дамжуулан бие даасан санхүүжилттай болж тогтвортой хөгжих” уриан дор 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулав.
Эхний байдлаар гаргасан төлөвлөгөөг доор хураангуйлан орууллаа:

- УБ хотоос холгүй байрлалтай ТХГН-ууд болох ХХДЦГ болон ГТБЦГ-ын ойр орчмын сургууль, байгууллагуудад БОМСС-ны үйл ажиллагааг явуулахын тулд хамтарсан баг бүрдүүлэх

- НМТ кампанит ажлын хүрээнд боловсруулсан медиа бүтээгдэхүүнүүдийг ашиглан БОМСС-ны арга хэмжээний цогц хөтөлбөр боловсруулах. 50-60 минутын арга хэмжээ нь оролцоог хангасан, хөгжөөнт байхаас гадна байгаль орчны талаархи 3-4 үндсэн мессежийг олон нийтэд хүргэх зорилготой байх.

-Хамтарсан баг 2024 оны 5-р сард болох Европын өдрүүдээр анхны арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулах.

- Олон нийтийг хамарсан эдгээр арга хэмжээ нь цаашид кампанит ажлыг сурталчлан таниулж, энэ чиглэлээр ажилладаг хөтөлбөр, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж, хамтын санхүүжилт босгоход түлхэц өгөх

- Цаашид уг арга хэмжээг орон нутагт явуулахын тулд хамтарсан багт аяны автобус унаа шаардлагатай болох ба тус санааг KfW, WWF, TNC болон Говь, АПУ гэх мэт хувийн хэвшлийн компаниудад танилцуулж санхүүжилт босгох.

- Олон нийтэд хүрч ажиллахын тулд кампанит ажлыг сурталчилахад нүүр царай болж чадах олны танил хүмүүст хандаж, хамтран ажиллах

Энэ хүрээнд дараах ажлуудыг нэн түрүүнд хийхээр төлөвлөлөө. Үүнд: НМТ цахим хуудсанд хамтрагчид мэдээллээ оруулах, БОМСС-ны арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж 4 сард хотын аль нэг сургууль дээр туршилт хийх, 5 сард болдог Европын өдрүүдэд оролцох, 6 сард хамтрагчдын ээлжит хурлыг ахин хийх
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...