"Ямаатын хөндийн хайр ба шунал” радио драма гарч эхэллээ.

2022 оны 12 сард GIZ SPACES төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) болон байгаль орчинтой холбоотой Ямаатын хөндийн хайр ба шунал” нэртэй олон ангит радио жүжгийг гаргаж эхэллээ. Радио жүжгийг “Ногоон Монголын төлөө” аянд нэгдэн орж хамтран ажилладаг байгаль орчны салбарын байгууллагуудтай хамтран бүтээж байна. 2022 оны 8-р сард SPACES төслөөс санаачлан жүжиг бүтээх семинар зохион байгуулж, үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтран ерөнхий үйл явдал, дүрийг боловсруулсан юм.
Тус 26 ангит драмын нэг анги нь 13-15 минут үргэлжлэх бөгөөд FM 98,5 радиогоор дамжуулж байна. Бусад радиогоор тун удахгүй цацагдаж эхлэх юм. Жүжиг нь хот, хөдөөгийн залуучууд, малчдад зориулагдсан. Гол зорилго нь байгаль орчны асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчны боловсрол, энэ талаарх мэдээллийг түгээх явдал юм. Эхний анги нь 1-р сарын эхээр цацагдсан бөгөөд 2023 оны 6-р сард драмын эхний сизон дуусна. Шинэ анги бүрийг бид Facebook, YouTube-ээр хуваалцах болно. Радио жүжгийн зарим үйл явдлыг онцлон авч SPACES төслийнхөн богино хэмжээний хүүхэлдэйн кино, комик болгон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээж байна
Байгаль орчны боловсролыг олгохдоо мэдээллийг сонирхол татсан аргуудтай хослуулах нь үр өгөөжтэй байдаг. Энэхүү боловсролын арга нь шинжлэх ухааны баримт, техникийн үзэл баримтлалаас илүү сэтгэл хөдлөлд тулгуурласан 3H (тархи-зүрх-гар) зарчмыг баримталдагаараа онцлогтой. Драмд гарах сонирхолтой өгүүллэгүүд болон бүтээлч яриа хэлцлүүд нь ой хээрийн түймэр, хууль бус ан агнуур, мод бэлтгэл, ан амьтдыг хамгаалах, усны хомсдол, хөрсний элэгдэл зэрэг байгаль орчны янз бүрийн асуудлуудыг хөнддөг бөгөөд гол төлөв бэлчээрийн доройтол, талхагдалын тухай юм.
Радио жүжгийн фэйсбүүк хуудас сар хүрэхгүй хугацаанд 750 гаруй дагагчтай болсон байна. FM 98.5-ийн сонсогчдоос олон дуудлага ирдэг бөгөөд тухайлбал, хууль бус ан агнууртай тэмцэж байгаад авлигачдад хоригдсон байгаль хамгаалагч Гарьдыг хэзээ шоронгоос суллахыг асуусан сонсогчид цөөнгүй байна. Олон ангит драм нь хүмүүсийн анхаарал, сонирхлыг нь татаж, иргэдийг илүү мэдээлэлтэй болгож, байгаль орчны эерэг хандлага, дадал зуршлыг бий болгох үндсэн зорилгоо гүйцээж байгаад бид сэтгэл хангалуун байна.  
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...