"БОМСС-г Кампанит ажил, Театрчилсан аргаар хүргэх нь” сэдэвт сургалт боллоо.

Ногоон Монголын төлөө кампанит (НМТ) ажлын хүрээнд зохион байгуулагдсан "БОМСС-г Кампанит ажил, Театрчилсан аргаар хүргэх нь” сэдэвт сургалт 2023 оны 8 сарын 21-23-ны хооронд Цэнгэг Ус байгаль хамгаалах төв (ЦУБХТ) дээр амжилттай зохион байгуулагдлаа. 

Сургалтад Ногоон Монголын төлөө кампанит ажлын хамтрагч байгууллагууд болох ЦУБХТ, Ханс Зайдалын Сан, Лондонгийн aмьтан судлалын нийгэмлэг (ZSL), Хүн Төвтэй Байгаль Хамгаалал, МУИС-ын Экологийн боловсролын төв зэрэг байгууллагуудын төлөөлөл идэвхитэй оролцлоо. Түүнчлэн энэ удаагийн сургалтад STREAM төслийн орон нутгийн баг ойн нөхөрлөлүүд болон сум дундын ойн ангиудыг төлөөлж хамрагдлаа.
Сургалтыг ACT assist байгууллагын Манфрэд Оэпэн, ХТБХ-аа Я.Нарангэрэл нар чиглүүлэн явуулсан бөгөөд ЦУБХТ-ийн санаачлагаар GIZ SPACE төслийн санхүүжилтээр НМТ кампанит ажлын хүрээнд зохион байгууллаа.  
Сургалтын эхний өдөр харилцаанд гардаг алдаа саад тотгорын талаарх дээрх хэлэлцүүлэг оролцогчдыг БОМСС-ны 10 алхамын хичээл рүү хөтлөн орууллаа. Манфрэд Опэн багш энэ талаар дэлгэрэнгүй илтгэл тавихын хажуугаар бодит жишээнүүд оролцуулан тайлбарласан нь хичээлийг илүү ойлгомжтой болголоо. БОМСС-ны арга хэмжээг амжилттай явуулахад мөрдөгдөх 10 алхамыг нэг бүрчлэн нарийвчлан тайлбарласан илтгэлийн Монгол, Англи хувилбаруудтай танилцаарай.
Удаах өдөр ажлын хэсгүүд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж (1-р шат), холбогдох зорилтот бүлгүүдийг тайлбарлаж (2-р шат), харилцааны зорилтуудыг тодорхойлон (3-р шат), кампанит ажилд ашиглах боломжтой нөөцүүдийг жагсаалаа. Үүний дараа төсөв, цаг хугацаа, боловсон хүчний нөхцөлөө ярилцан (алхам 4), кампанит ажилд хувь нэмрээ оруулах боломжтой түншүүдийг сонгон (алхам 5), гол зорилтот бүлгүүдэд хүрэх хамгийн сайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонголоо (алхам 6). Үүний дараа ажлын хэсгүүд хийсэн ажлаа танилцуулж, сургагч багш нараас заавар, тодруулга авлаа. Эл өдрийн сургалт “Хортой хог хаягдлын тээвэрлэлт” дасгал ажлаар өндөрлөлөө. Оролцогчид хөгжилтэй дасгал ажиллахын хажуугаар зохион байгуулалт, манлайлал, санал бодлоо хуваалцах, бие биенээ дэмжих гэх мэт бүтээлч баг бүрдүүлэх чухал элементүүдтэй танилцлаа.

Сургалтын сүүлийн өдөр ажлын хэсгүүдийн илтгэлээр эхэллээ. Бүх ажлын хэсгүүд тодорхой, бодитой, хамгийн гол нь зорилтот бүлэгт чиглэсэн, цаг үеэ олсон төлөвлөгөө боловсрууллаа.

ЛАСН/ХЗС/МУИС ЭБТ – Хавтгайг гэрийн тэмээтэй эрлийзжүүлэхээс хамгаалах кампанит ажил
ЦУБХТ–Хог хаягдлын менежментийн талаар эко клубтэй хамтран ажиллах
STREAM – Ойн ойн тогтвортой менежментийн арга хэмжээний талаар ойн нөхөрлөлтэй хамтран ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, ой сийрэгжүүлэх арга хэмжээний талаар олон нийтэд сурталчлах нэг өдрийн арга хэмжээ зохиох

Сургалтын дараагаар ажлын хэсгүүдийн төлөвлөсөн эдгээр ажлууд хэрэгжих болно.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...