Тусгай хамгаалалттай газар нутагт БОМСС-ны үйл ажиллагаа зохион байгуулах сургалт боллоо.

2022 оны 4-р сард тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээлэл, сургалт сурталчилгаа харицсан 30 гаруй ажилтнуудад 2 өдрийн семинар зохион байгуулж ТХГН-ийн БОМСС-ны шилдэг туршлагын жишээг хамтдаа хэлэлцлээ. OECD-DAC-аас санал болгосон 10 алхамт аргад тулгуурлан “Хойд”, “Говь”, “Баруун тал” гэсэн гурван “виртуал” хамгаалалттай газар нутгийг жишээ болгон авлаа.
Оролцогчид ажлын 3 хэсэг болж төлөвлөгөө боловсруулан саналаа солилцсон. ТХГН-уудад үндэсний болон орон нутгийн хэмжээнд төрөөс санхүүгийн дэмжлэг дутагдаж байгааг онцоллоо. Тэрээр энэ нь байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааг амжилттай явуулахад саад болж буй гол хүчин зүйл гэж тодорхойлсон. График дизайн, гэрэл зураг, сошиал медиа менежмент зэрэг олон нийттэй харилцах чиглэлээр нэмэлт сургалт явуулах шаардлагатай байгааг ч тэд онцоллоо.
Тэрчлэн ТХГН-т амжилттай хэрэгжиж буй БОМСС-ны арга хэмжээ, тухайлбал, тас шувуу хамгаалах, малчид болон зочдод зориулсан тэдний мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээнүүдийг хоорондоо ярилцан туршлагаа солилцлоо.
Сургалтын удаах өдрийн дасгал ажил нь "Виртуал" ТХГН-т зориулсан БОМСС-ны төлөвлөгөө боловсруулах байсан. Тэд гурван өөр зорилтот бүлгийг тодорхойлсон тэдний мэдлэг, хандлага, дадлыг хэрхэн өөрчлөх талаар хэлэлцлээ. Ажлын хэсгүүд юун түрүүнд зорилтот бүлгүүдийнхээ мэдлэг, хандлага, дадлыг ойлгон үнэлснээр тэдэнд ямар мэдлэг мэдээллийг хэрхэн хүргэх талаар сургагч багшаас тодруулан асуулаа.
Оролцогчид БОМСС-ны арга хэмжээг санхүүжүүлэх боломжит эх үүсвэрийг санал болгож, хэрэгжүүлэхэд нэмэлт ур чадвар шаардагдах эсэхийг хамтран тодорхойллоо. Дараа нь бүлгүүд үр дүнгээ танилцуулж, бусад оролцогчидтой хамтран хэлэлцэв.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...