Ойн түймэр, түүнээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулсан видео

GIZ болон НҮБ-ын ХХААБ-ын хамтран хэрэгжүүлж буй STREAM төслийн хүрээнд ойн талаар видеогууд, комик боловсруулан гаргалаа. Тус бүтээлүүд нь SPACES төслийн дэмжлэгтэй бүтээгдэж буй 26 ангит радио драмын цувралын дүрүүд болон үйл явдлууд дээр сэдэвлэгдсэн байна.

Түймрээс урьдчилан сэргийлэх тухай 3 минутын анимешинд ой хээрийн түймэр гарах шалтгааныг энгийн сонирхолтой байдлаар хүргэсэн байна. Монгол Улсын хэмжээнд ой хээрийн түймэр гарах хамгийн эрсдэлтэй үе нь жил бүрийн 3 сарын 20-ноос 6 сарын 10-ны хооронд болон 9 сарын 20-ноос 11 сарын 10-ны өдрүүд байдаг. Ихэнх ой хээрийн түймэр нь хүний буруутай үйл ажиллагаанаас гардаг бөгөөд, тухайлбал, унтраагаагүй түүдэг гал болон тамхины иш, шил савыг санамсаргүйгээр хаяснаас болдог байна. Түймэр нь мод, ойн дагалт баялаг, бэлчээр, ховордсон эмийн ургамлыг сүйтгэж, улс орны эдийн засаг, байгаль орчинд ихээхэн хохирол учруулдаг.

Мөн ой модыг чанаржуулж, хурдан ургуулах шинэ аргын талаар танин мэдэхүйн 5 минутын видео нь олон нийт, нутгийн иргэдэд мэдээлэл өгөх зорилготой. Мод нь гэрэл, шим тэжээл, чийг авахаар өөр хоорондоо өрсөлдөж ургадаг тул ингэж сийрэгжүүлснээр сул дорой модыг устаж, модыг эрүүл, том, хурдан ургах боломжоор хангадаг. Хортон шавьж, түймрээс ойг хамгаалж байж л илүү үр өгөөжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ой модыг буй болгодог . Ойг сийрэгжүүлснээр гарах модны тайрдсыг нутгийн иргэд түлээ мод, хашааны банз болон бусад зүйлд ашиглаж болно.

Видеог Европын холбоо, Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) хамтран санхүүжүүлсэн байна. “Ногоон Монголын төлөө” кампанит ажлын сайтаас гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас МҮОНРТ, EAGLE, TV8, NTV, Малчин телевизүүдээр цацах хүсэлтийг илгээгээд байна.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...