Байгаль Орчны Сэтгүүл Зүйн Сургалт

2023 оны 9-р сарын 20нд SPACES төслөөс “Ногоон Монголын Төлөө” кампанит ажлын хүрээнд байгаль орчны сэтгүүл зүйн сургалт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монголын томоохон мэдээллийн агентлаг, телевиз, радиогийн төлөөлөл болсон 20 сэтгүүлч оролцсон бөгөөд , сургалтыг байгаль орчин, жендерийн асуудлаар идэвхтэй ажилладаг сэтгүүлч Энэрэл болон Хүн Төвтэй Байгаль Хамгаалал (PCC)-ийн Нарангэрэл нар удирдан явууллаа.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь үндэсний түвшинд байгаль орчны асуудлаар суралцаж, мэдлэгээ хуваалцах, мөн энэ асуудлыг олон нийтэд сурталчлах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх явдал байв. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдэд байгаль орчны асуудлыг ул үндэстэй ойлгуулах цаашлаад тэдний энэ сэдвээр бичих хэрэгцээ, сонирхлыг төрүүлэх нь энэ удаагийн сургалтын үндсэн зорилго байлаа. 
Сургалтын үеэр оролцогчид гурван бүлэгт хуваагдан Монголд тулгамдаад буй асуудлууд болох цөлжилт, ус, хөрсний бохирдлын талаар нээлттэй хэлэлцэж, санал солилцлоо. Мөн иргэдийн дунд байгаль орчны талаарх мэдлэг, хандлага, дадал тааруу байгаа нь асуудлыг шийдвэрлэхэд удааршуулж байна гэж дүгнэлээ. Мөн сэтгүүлчдийн үзэж байгаагаар байгаль орчинтой холбоотой асуудалд буруу бодлого, буруу менежмент ч нөлөөлж байна.
Дэлхийн болон үндэсний хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын талаар бодит байдал ямар байгааг харуулахын тулд оролцогчдод холбогдох инфографик болон видеог толилуулсны дараагаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэхэд сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн үүргийн талаар ярилцав. Уг ярилцлагын үр дүнд сэтгүүлчид байгаль орчны сэдэв нь орчин үед тренд болохоор халуун сэдэв юм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
SPACES төслийн ахлах мэргэжилтэн Торстэн Хардерын байгалиа хайрлахгүй энэ чигээр явбал “Монгол Улс 50н жилийн дараа” гэсэн илтгэл нь нөхцөл байдал хэрхэн хүндэрсэн талаар санамж болов. Уг илтгэл оролцогчдыг тэдний зүгээс юу хийж болох талаар ярилцлага руу хөтлөн оруулснаас гадна нэлээд хэдэн сэтгүүлчид уг гамшигт байдлын талаар илүү дэлгэрэнгүй ярилцлага авах хүсэлтээ илэрхийлсэн байна.
Сэтгүүлчид болон олон нийтийн хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд нийтэд байгаль орчны мэдээ мэдээллийг хэрхэн хүргэж болох талаарх жишээнүүдтэй хамтран танилцлаа. Мөн байгаль орчны сайн сэтгүүл зүйн үндэс болох KISS AIDA зарчмуудыг танилцуулав: “Анхаарлыг татах, Сонирхлыг бий болгох, Хүслийг сэрээх, Үйлдэлд уриалах зорилгоор мэдээллийг Богино, Энгийн байлгах”.
Сургалтын төгсгөлд оролцогчид уг аргачлалуудыг өөрсдийн ажилд хэрхэн ашиглаж болох талаар багт хуваагдан дасгал ажил хийв. Үүний дараа, баг бүр өөрсдийн санааг танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сургалтын дараа SPACES төслийн ахлах зөвлөх Торстэн Хардер eagle.mn сайтад ярилцлага өгснөөс гадна зөвлөх Нарангэрэл болон Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгийн төлөөлөл нар үндэсний телевизэд Ногоон Монголын Төлөө кампанит ажлын талаар мэдээлэл өгөв. 
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...