Байгаль орчны сэдэвт гэрэл зургийн уралдааны шагнал гардууллаа.

Байгаль орчны гэрэл зургийн уралдааны ялагчид 2023 оны 4-р сарын 19-ний өдөр Цэнгэг усны нөөц байгаль хамгаалал төвд (ЦУНБХТ) шагналаа гардан авлаа. GIZ SPACES төслийн багийн ахлагч Майкл Трокенбродт ялагчдад баяр хүргэж, шагналыг гардууллаа.
“Байгалийн сайхан” төрлөөр оролцсон Хурцын Очбилэг Төв аймагт авсан “Бэлчиж буй адуу” зургаар тэргүүн байранд шалгарч 1,500,000 төгрөгтэй тэнцэхүйц бэлгийн картны эзэн боллоо. А. Дорж, О. Соронзонболд, У.Ганболд нар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл төрөлд “5 сард орсон цас”, “Нууцлаг Мануул”, “Байгаль эх сүйрч байна” зургуудаар тус бүр 500,000 төгрөгтэй тэнцэх бэлгийн карт гардан авлаа.  
Тус уралдааныг Ногоон Монголын төлөө аяны хүрээнд SPACES төслөөс зохион байгууллаа. Уралдаанд нийт 100 шахам зураг оролцсон бөгөөд үнэлгээний баг байгалийн үзэсгэлэн, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, байгаль орчинд тулгараад буй асуудлууд зэрэг агуулгын хүрээнд үнэлж, техникийн болон уран сайхны чанар, илэрхийлэл, утга агуулгаар нь шинжин байр эзлүүллээ.

Тэмцээнд шалгарсан гэрэл зургуудыг ЦУНБХТ-ийн үзэсгэлэнгийн танхимд байрлуулж олны хүртээл болгож байна. Шагнал гардуулах ёслолыг тохиолдуулан ЦУНБХТ-өөс ахлах ангийн сурагчид болон байгаль орчны чиглэлээр суралцах сонирхолтой залууст мэдээлэл өгөх арга хэмжээг зохиосон байна.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...