Кампанит ажлын хүрээнд боловсруулагдсан БОМСС-ны материалуудыг QR код уншуулан татаж аваарай.

Жил хүрэхгүй хугацаанд Ногоон Монголын төлөө кампанит ажлын хүрээнд байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны нэлээдгүй материалыг бэлтгэн боловсрууллаа. Эдгээр материалууд тус бүр дээр QR код үүсгэсэн учир шууд татан авч ашиглах боломжтой. Материалуудыг дижитал хэлбэрээр түгээхээс гадна ил захидлын хэмжээтэй тараах материал, стикэр дээр хэвлэн ашиглах боломжтой.
НМТ кампанит ажлын хүрээнд цахим хуудас, мэдээллүүдийн багц, тусгай хамгаалалттай газар нутгаар аялагчдад зориулсан удирдамж зөвлөгөө, радио жүжгийн цувралуудыг бэлтгэн боловсруулаад байна. Шууд хэвлэн хэрэглэхэд дөхөм болох үүднээс эдгээр материалуудыг нэг нүүрэн дээр багтаан байрлуусан болно. 
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний портал ikon.mn хамтран ажиллаж байна.
Радио драмын үргэлжлэл гарч эхэллээ.
НМТ кампанит ажил IUCN-ний мэдээлэл сургалт сурталчилгааны загвар болон танилцуулагдана.
Хомын тал байгалийн цогцолбор газарт хийгдсэн уур амьсгалын өөрчлөлтийн семинар
Хавтгай хамгаалах кампанит ажил