ТХГН-ийн хүрээнд боловсруулагдсан Байгаль орчны мэдээлэл, сургалт сурталчилгааны үндэсний стратеги дээр оролцогч талууд санал нэгдлээ (БОМССС).

Энэ оны 8 сарын 22-нд БОМСС-ны чиглэлээр ажилладаг 50 гаруй оролцогч талууд нэгдэж БОМСС-ны үндэсний стратегийг хэлэлцэж санал нэгдлээ. Стратегийг GIZ SPACES-ийн төслөөс 2020 онд боловсруулж, 2022 шинэчилсэн болно. Оролцогч талуудын хурлыг БОАЖЯ-ны ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх нээж үг хэллээ. Төр болон ТББ, судалгаа, төсөл хөтөлбөрийн төлөөллүүд стратегид тусгагдсан үндсэн асуудлууд, зорилтот бүлгүүдийн талаар хэлэлцэв. Үндсэн асуудлууд болон зорилтот бүлгүүд нь GIZ SPACES төслөөс санаачлан 2020-2022 онуудад хийсэн МХД, чадавхын үнэлгээгээр тодорхойлогдсон юм. Тэрчлэн оролцогчид 2022-2024 оны БОМССС-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөний нэг хэсэг болох “Ногоон Монголын Төлөө” үндэсний кампанит ажилд хувь нэмэр оруулж нэгдэн ажиллахаа илэрхийллээ.

Кампанит ажил нь ТХГН-тай холбоотой дараах 4 үндсэн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой:
1. Улс төрийн хүсэл сонирхол сул, санхүү, хүний нөөц дутмаг 2. Олон нийтийн мэдлэг мэдээлэл дутмаг 3. Бэлчээрийн талхагдал, байгалийн нөөцийн хэт ашиглалт 4. Даацаас хэтэрсэн аялал жуулчлал.
Тиймээс кампанит ажлын үндсэн зорилтот бүлгүүд нь шийдвэр гаргагчид, залуучууд, орон нутгийн иргэд, ялангуяа малчид болон дотоодын аялагчид юм.

Кампанит ажилд нэгдэн орсон 30 гаруй оролцогч талууд “Ногоон Монголын Төлөө” Facebook групп байгуулан, хамтран ажиллаж байна. GIZ SPACES төслийн зүгээс БОМСС-той холбоотой гарын авлагууд, видео, комикуудыг боловсруулаад байна.  Тэрчлэн вэбсайт, радио драма хийх ажлууд бэлтгэл шатандаа явагдаж байгаа бөгөөд энэ оны сүүлээр бэлэн болох юм.  Өмнө нь боловсруулсан хэвлэл мэдээлэл, сурталчилгааны бүтээгдэхүүнүүд энэхүү вэбсайтад тавигдаж бүх нийтийн хүртээл болох юм. 

Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...