НМТ кампанит ажлын хамтрагчдын ээлжит уулзалт боллоо.

НМТ кампанит ажлын хамтрагчид ээлжит уулзалтаа 2023 оны 2-р сарын 7-ны өдөр Чингис хаан музейд хийлээ. Хурлаар хамтрагчид шинэ гишүүдээ хүлээн авч, вэб сайтын хэрэглээг сайжруулах, удахгүй болох арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.
Кампанит ажилд шинээр нэгдэн орох хүсэлт гаргасан байгууллагын талаар хамтрагчид мэдээлэл авсны дараа ZAMIA MEDIA-г НМТ аянд оролцуулахаар тохиролцов.
Уулзалтын үеэр түншүүд НМТ вэб сайтын талаар мэдээлэлтэй болж, өөрсдийн мэдээ, үйл ажиллагаагаа вэб сайтаар хэрхэн түгээж олон нийтэд хүрч ажиллах талаар ярилцлаа. Мөн ХТБХ, ЦУБХТ, МУИС-ийн ЭБТ, ZSL зэрэг хамтрагч байгууллагууд НМТ вэб сайтын линкийг өөрсдийн вэб сайт дээрээ байрлуулахаар боллоо.

Хурлын төгсгөлд кампанит ажлын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй ажлуудыг талаар хэлэлцэн, санал солилцлоо:
- 2-р сарын 8-9-нд ХХДЦГ болон ГТБЦГ-ийн ажилтнуудад зориулсан байгаль орчны боловсролын сургалтыг Green Resort-д зохион байгуулах
- 2-р сарын 13-15-нд Цэнгэг ус байгаль хамгаалах төв, ТББ-ууд, ТХГН-ийн ажилтнуудад зориулан кампанит ажлыг хэрхэн амжилттай зохион байгуулах сэдвээр сургалт ЦУБХТ дээр болох.
- 2-р сарын 16 -нд Олон нийтийн радио, ТББ, эко клубуудын дунд радио драмыг хэрхэн олон нийтэд түгээх нээлттэй хэлэлцүүлэгийг Корпорэйт зочид буудалд зохион байгуулах.
- 2023 оны зуны сүүлээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудад зориулсан Байгаль орчны сэтгүүлзүйн ахисан түвшний сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...