“Байгаль орчны кампанит ажлыг явуулах 10 алхам” сургалт боллоо.

“Байгаль орчны кампанит ажил явуулах 10 алхам” сэдэвт сургалт 2023 оны 2 сарын 13-15-ны хооронд Цэнгэг ус байгаль хамгаалах төв дээр амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад “Ногоон Монголын төлөө” (НМТ) кампанит ажлын гишүүн байгууллагууд болох ЦУБХТ, Ханс Зайдалын Сан, Луужин, ХТБХ ТББ-ууд, ХХДЦГ, Экологийн Боловсролын төв зэрэг байгууллагын нийт 25 төлөөлөл оролцлоо. Сургалтыг ACT assist байгууллагын Манфрэд Оэпэн, ХТБХ-ын Я.Нарангэрэл нар чиглүүлэн явуулсан бөгөөд ЦУБХТ-ийн санаачлагаар GIZ SPACE төслийн санхүүжилтээр НМТ кампанит ажлын хүрээнд зохион байгууллаа.

Сургалтын эхний өдөр оролцогчид кампанит ажил төлөвлөх, хэрэгжүүлэхэд юу хэрэг болдог талаар хэлэлцэж, GIZ-ээс боловсруулж, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудын ашигладаг БОМСС-ны 10 алхамын хүрээнд хийх алхамуудтай нэг бүрчлэн танилцлаа.

Сургалтын 2 дахь өдөр сургагч багш байгаль орчны кампанит ажлын 10 үе шатыг Лаос улсын жишээн дээр танилцуулж, оролцогчдоос ямар кампанит ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг асуулаа. Хог хаягдлын менежмент, цахим байгаль хамгаалагчид, Усны ашиглалт гэсэн гурван сэдвийг оролцогчид санал болгон ажлын хэсгүүдэд (АЖ) хуваагдаж, 3-4 тэргүүлэх асуудлаа тодорхойллоо (1-р алхам). Үүний дараа холбогдох зорилтот бүлгийг тодорхойлж, тэдний сонирхол (2-р алхам), хэрэгцээнд тулгуурлаж БОМСС-ны зорилгоо боловсрууллаа (3-р алхам).

Эл өдрийн үдээс хойш АХ-үүд хийсэн ажлаа танилцуулж, сургагч багш нар өөрсдийн зөвлөгөөгөө өглөө. 1-р ажлын хэсгийнхэн хог хаягдлын менежментийн сэдвээр явуулах ажлаа УБ дахь залуучуудын их үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрээр дамжуулан хуванцар сав цуглуулан тушаах ажлыг санаачлалаа. 2-р ажлын хэсэг эко клубуудад зориулсан Цахим байгаль хамгаалагч платформыг үүсгэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулсан бол 3-р ажлын хэсэг усны хэмнэлттэй хэрэглээний талаар арга хэмжээний төлөвлөгөө зохиожээ.

Сургалтын сүүлийн өдөр АХ-үүд төсөв, цаг хугацаа, боловсон хүчний нөөцөө ярилцан, (4-р шат), кампанит ажилд нэгдэх эсвэл хувь нэмрээ оруулах боломжтой хамтрагчдаа сонгож (Алхам 5), цаашлаад хэвлэл мэдээллийн арга хэрэгслүүдээ тодорхойллоо (алхам 6).

Оролцогчид шинээр сурсан зүйлээ өдөр тутмын ажилдаа хэрхэн ашиглах талаар сургалтын төгсгөлд хэлэлцлээ. Ингэснээр оролцогчдын сургалтын үеэр гаргасан санаанууд амьдрал дээр хэрэгжих нөхцөл бүрдэх юм.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...