НМТ кампанит ажлын хамтрагчдын ээлжит хурал боллоо.

НМТ кампанит ажлын оролцогч талуудын ээлжит уулзалт 2023 оны 8 сарын 28-нд Корпорэйт зочид буудалд боллоо. Уулзалтад гишүүн байгууллагууд болох Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, МУИС-ын Экологийн боловсролын төв, Экологийн цагдаа, Ханс Зайделын сан, Сонос Медиа болон Хүн Төвтэй Байгаль Хамгаалал байгууллагуудын төлөөлөлүүд оролцлоо.

Хурлаас гарсан саналуудыг нэгтгэн сийрүүлэн доор орууллаа.

• Ногоон Монголын төлөө кампанит ажлын цахим хуудсыг тогтвортой байлгах талаар:
--SPACES төсөл 2027 он хүртэл үргэлжлэх болсонтой холбогдуулж тэр хүртэл цахим хуудсын домайн нэр болон хостын төлбөрийг төслийн дэмжлэгтэй төлөх хүсэлт гаргах. Эс бөгөөс дараах арга хэмжээг авах:

--Гишүүн байгууллагууд болох Хүн төвтэй байгаль хамгаалал, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Ханс Зайделын сан байгууллагуудын зүгээс жилийн төлбөрийг ээлж дараалан төлөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ.

--Одоогоор цахим хуудас байршиж буй сервир нь Том Амжилт компани бөгөөд тус байгууллагад ямар нэгэн асуудал гарахад цахим хуудсанд тавигдсан бүхий л материалууд устаж үгүй болох магадлал өндөр учир эрсдлийг тооцох

--Энэ тохиолдолд бусад найдвартай, баталгаатай сервирыг судалж цаашид арга хэмжээ авах

• Ногоон Монголын төлөө кампанит ажлын хүрээнд ойрын ирээдүйд хийх ажлууд:
--БО болон БОМСС-тай холбоотой үндэсний хэмжээний арга хэмжээ, өдөрлөгт НМТ кампанит ажлаараа тогтмол оролцож хийсэн бүтээгдэхүүн, ажлаа сурталчлах, олонд түгээх

--Гишүүн байгууллагуудын сүлжээгээр дамжуулж олон нийтэд НМТ кампанит ажлыг сурталчлах, энэ хүрээнд хийсэн бүтээгдэхүүүнүүдээ олон түмний хүртээл болгон, зорилтот бүлгүүддээ хүрч ажиллах

--НМТ ажлын дор БОМСС-ны чиглэлээр контент гаргаж хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүн боловсруулж ТВ-ийн сувгуудаар цацах

--ТВ-ийн сувгууд сонирхолтой, олны сайшаал хүртсэн контентээр дутмаг байгаа учир тэдгээр ТВ-ийн сувгуудтай хамтран ажиллаж хийсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэх ажлуудыг хийх

--НМТ ажлын оролцогч талуудын ээлжит хурлыг 3 сар тутамд зохион байгуулж, ажлаа үнэлж цэгнэн, төлөвлөгөө гарган, гишүүн байгууллагууд үүрэг хариуцлагаа хуваан авах ажлуудыг хэлэлцэн хийх

--НМТ ажлын цар хүрээг тэлж цаашид олон нийтэд БО-ны мэдээллийг хүргэж тэдний мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх ажлуудыг хийхийн тулд санхүүжүүлэгч байгууллагуудад төслийн санал боловсруулж хүргүүлэх

--НТМ ажлын дунд болон урт хугацааны стратегийг боловсруулж үйл ажиллагаагаа үндэсний болон олон улсын хэмжээнд хүртэл тэлэхийн тулд гишүүн байгууллагуудаа чадавхижуулах ажлыг шат дараалалтай хийх. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт болсон кампанит ажлыг амжилттай явуулах сэдэвт сургалтын үеэр олон санаанууд гарч зарим нэгэн төслийн саналууд дэмжигдэх шатандаа явж байна.

--БОМСС-ны арга хэмжээ болон кампанит ажлыг явуулахад санхүүжилт босгох, төслийн санаа, саналыг амжилттай боловсруулах талаар сургалтыг гишүүн байгууллагуудын дунд зохион байгуулах.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...