Радио драмын үргэлжлэл гарч эхэллээ.

2023 оны 1 сараас эхлэн “Ямаатын хөндийн хайр ба шунал” 26 ангит радио драма долоо хоног бүр FM радио 98.5 болон 102.1, тэрчлэн албан ёсны фэйсбүүк хуудсаар цацагдаж олон мянган сонсогчдод хүрсэн. Харин 2023 оны 10 сараас эхлэн тус цуврал драм өдөрт гурван удаа давтан цацагдснаар сонсогчдын тоо нэмэгдээд байна. Радио жүжгийн сонсогчдын дунд явуулсан судалгаагаар зарим сонирхолтой дүгнэлт гарсныг танилцуулж байна. Сонсогчдын дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд (62%), 18-40 (75%) болон 50-аас дээш насныхан (20%) байна. Мөн (12,5%) ихэнх сонсогчид цувралыг Facebook, НМТ вэб сайтаар сонсч дагагсадын тоо ч нэмэгджээ. 70 гаруй хувь нь уг жүжгийг “сонирхолтой”, “маш сонирхолтой” гэж үзсэн байна. Сонсогчдын 70 гаруй хувь нь цувралыг 6-7 (0-10 хүртэлх оноогоор) харин 10 хувь нь дүрийн сэтгэл хөдлөл, болсон үйл явдлууд гэх мэт бодит байдлыг харуулсан радио жүжгийн ангиудад 8-10 гэсэн үнэлгээ өгсөн байна.

Сонсогчдын саналаар Гарьд хамгийн алдартай дүрээр (50%), дараа нь Чанцал (28%), Сувд(25%) нар орсон ба эдгээр нь бүгд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжин явуулдаг дүрүүд байна. Радио жүжгээс сонсогчдын олж мэдсэн байгаль орчны асуудал нь юуны өмнө (31%) бэлчээрийн даац, малын чанар, дараа нь ойн түймэр (16%), хууль бус ан агнуур (13%) орсон байна. Тэрчлэн драмагаар танилцуулагдсан байгаль хамгаалах аргуудаас хууль бус ан агнуур (33%), ой хээрийн түймэр (31%) зэрэгт авч хэрэгжүүлж байгаа арга замууд нь хамгийн боломжтой гэж сонсогчдын зүгээс үзсэн бөгөөд дийлэнх нь буюу 59% нь эдгээр арга хэмжээг хэрэгжүүлбэл оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

2024 оны 2-р сарын 1-ээс эхлэн бүх ангиуд Радио 102.1-ээр дахин цацагдахаар боллоо.
Тэрчлэн НҮБХХ-ийн ENSURE төсөл олон ангит киноны үргэлжлэл хоёр ангийг санхүүжүүлэхээр болсон. 27-р ангид Гарьд, Сувд хоёр малын тоо толгойг бууруулах янз бүрийн арга замыг Ёндонд тайлбарлаж өгнө. Ёндонд өвс тэжээлээ хэмнэхийн хажуугаар орлого нэмэгдэн бэлчээрээ сэргээх боломжтой бага малыг таргалуулан зах зээлд нийлүүлэх арга таалагдана. 28-р ангид ENSURE төслийн мэргэжилтэн Ёндон байгаль орчинд ээлтэй малчны шагналын талаар тайлбарлах болно. Бэлчээрийн менежментэд хувь нэмрээ оруулахын тулд малын тоог цөөрүүлэх нь уг шагналын үндсэн шалгуур юм. Ёндон үүнийг сонсоод баяртай байна, учир нь аль хэдийн энэ чиглэлээр ажиллаад эхэлсэн бөгөөд бөгөөд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэхээр зэхэж байна. Ингээд эцэст нь Ёндон “2000 малчин” цолноосоо татгалзаж, “байгаль орчинд ээлтэй” малчин боллоо.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...