“Театрчилсан тоглолтоор БОМСС-ны арга хэмжээг зохион байгуулах” сэдэвт сургалт боллоо.

“Театрчилсан тоглолтоор БОМСС-ны арга хэмжээг зохион байгуулах” сэдэвт сургалт 2023 оны 6-р сарын 6-8нд амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалтад Ногоон Монголын Төлөө кампанит ажлын хамтрагч байгууллагуудын төлөөлөлүүд оролцсон бөгөөд сургалтыг SPACES төслийн зөвлөх Нарангэрэл, жүжигчин Лхагваа, болон продюсер Билгээ нар удирдан явуулсан.

Сургалтын зорилго нь байгаль орчны мэдээ мэдээллийг олон нийтэд шинэлэг сонирхолтой жүжигчилсэн хэлбэрээр хүргэх юм. Оролцогчид байгаль орчны сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгэх арга, дүр бүтээх, зохиол бичиж, найруулах, жүжиглэх талаар гурван өдрийн туршид хамтдтаа суралцлаа.
Сургалтын үеэр мэргэжлийн багш нар заавар зөвлөгөө өгч театрчилсан тоглолт болон үзэгчдэд хүргэх мэдээллийн нарийн уялдааг тодруулан оролцогчдын боловсруулсан зохиолыг сайжруулан дадлага ажлуудыг хийсэн.

Сургалтын сүүлийн өдөр суралцсан зүйлүүдээ эргэн дүгнэж, тайзны тоглолт хийх бэлтгэлээ хийсний дараа хамтран ажиллагсад, олон улсын төслүүдийн баг бүрэлдэхүүнийг урин театрчилсан тоглолтоо бүрэн эхээр нь тоглон сонирхуулав. Уг тоглолтын бичлэгийг Ногоон Монголын Төлөө кампанит ажлын Youtube линк оруулах хуудаснаас үзэх боломжтой.
Тоглолтын дараагаар оролцогчид жүжгийн талаар болон сургалтын үеэр төрсөн сэтгэгдэл, туршлага, мэдрэмжээ хуваалцсанаар сургалт өндөрлөлөө.
Архангай аймгаас оролцсон байгаль хамгаалагч Алтангэрэл “Би анх удаагаа маш их зүйл сурч, ийм хөгжилтэй сургалтад хамрагдсандаа баяртай байна” хэмээн онцоллоо.
Уг театрчилсан тоглолтыг өөр олон үйл ажиллагаанд ашиглаж болох бөгөөд БОМСС-ны арга хэмжээг үр дүнтэй явуулах сонгогдсон арга гэж хэлж болох юм. Оролцогчид сургалтаас олж авсан мэдлэг чадвараа өөрсдийн ажилдаа болон орон нутагтаа байгаль орчны чухал мэдээллийг түгээхэд ашиглана гэцгээлээ.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...