ТХГН-ийн ажилтнуудын дунд БОМСС-ны сургалт боллоо.

2023 оны 2 сарын 8-9-ний өдрүүдэд SPACES төслөөс зохион байгуулсан “БОМСС-г оролцоог хангасан, хөгжөөнт аргаар явуулах” сэдэвт сургалтанд Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 13 албан хаагч хамрагдлаа. Сургалтыг МУИС-ийн Байгаль орчны экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Р. Сүнжидмаа, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-ын захирал Я. Нарангэрэл нар удирдан явууллаа. Мөн Германы ACT Assist байгууллагаас Манфред Опен, SPACES төслөөс Маркус Рожер нар оролцов.

Оролцогчдыг хоёр ажлын хэсэгт (АХ) хуваан, олон нийт болон орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахдаа ямар арга, хэрэгслийг ашиглан явуулж байгаа талаар хамтран ярилцав. Тэд дүрийн тоглолт ашиглан өөрсдийн хийдэг ажлаа бусадтайгаа хуваалцлаа. Үүний дараа оролцогчид “БОМСС-ны арга хэмжээг явуулахын тулд юу нэн түрүүнд хэрэгтэй вэ гэсэн асуултад хариуллаа. Ажлын хэсгүүд картын арга ашиглан самбар дээр өөрсдөө бичиж, цуглуулж, ангиллаа. Дасгалыг хийж дууссаны дараа сургагч багш нар картын аргыг хэрхэн үр бүтээлтэй ашиглах тухай оролцогчдод тайлбарлаж өглөө. Тус дасгал ажлыг сурснаар богино хугацаанд орон нутгийн иргэдтэй үр дүнтэй хэлэлцүүлэг хийж болох юм.
Оролцогчид “Ойн амьдрал” сэдэвт даалгавар авч орон нутаг, эко клубт зориулсан арга хэмжээний хөтөлбөр бэлтгэн танилцууллаа. АХ-үүд хийсэн ажлаа танилцуулсны дараа сургагч багш нар өөрсдийн зөвлөгөөг өглөө.
Сургалтын 2 дахь өдөр оролцогчид АХ-д хуваагдан байгаль орчны тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, эдгээр асуудлыг нутгийн иргэдтэй хэрхэн ярилцаж, шийдвэрлэх талаар хамтран хэлэлцлээ. Оролцогчид хог хаягдлын менежмент, ойн хэт ашиглалт, нутгийн иргэдийн газрын асуудлуудыг нэн түрүүний тулгамдсан бэрхшээлээр тодорхойллоо. Үүний дараа дээрх асуудлуудыг хэрхэн иргэдийг оролцуулан шийдэх аргуудад хамтдаа суралцлаа. 
Сургалтын төгсгөлд оролцогчид сурсан зүйлээ ажилдаа хэрхэн ашиглах талаар ярилцлаа. ХХДЦГ-ын багийнхан 2023 оны 3-р сараас эхлэн эко клубуудтай ажиллахдаа БОМСС-ны гарын авлагыг ашиглахаар төлөвлөлөө. Тэд цаашид хүүхдүүдтэй ажиллахдаа оюуны довтолгоо, фото сурвалжлах дасгалуудыг ашиглана гэцгээлээ. Харин ГТБЦГ-ын багийнхан энэ хаврын хуурайшилтын үеэр орон нутгийн иргэдтэй SPACES-өөс гаргасан видео, комикийг ашиглахаар төлөвлөж байгаа ярилаа.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...