Байгаль Орчны Мэдээлэл Сургалт Сурталчилгаа сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

2021 онд GIZ SPACES төслөөс тусгай хамгаалалттай газар нутгийн 1,316 зочдын дунд хийсэн Мэдлэг-Хандлага-Дадлын судалгаагаар тэдний 40 хүрэхгүй хувь нь л газар нутгийг хамгаалалтад авах шалтгааныг үнэн зөв тайлбарлан хэлжээ. Харин асуулгад оролцогчдын 28% нь ТХГН-аар аялахдаа юу хийж болох, болохгүй талаар мэдлэгтэй байв. ТХГН-ийн мэдээлэлийн төвүүдий ажилтнуудын байгаль орчны ерөнхий мэдлэгийн оноо 34% байсан бөгөөд судалгааны арга зүй, экосистемийн үйлчилгээ, орон нутгийн байгаль орчны асуудлуудын талаар огт мэдээлэлгүй байна.

2022 оны 4-р сард SPACES төслөөс Байгаль Орчны Мэдээлэл Сургалт Сурталчилгаа (БОМСС)-ны сургалтуудыг зохион байгуулаад байна. 3 өдрийн сургалтаар ТХГН-ын мэргэжилтнүүд, ТББ, Яам, судалгаа шинжилгээний болон хандивлагч байгууллагуудын 50 гаруй оролцогчид БОМСС-ны ажлыг хэрхэн явуулах талаар хамтдаа суралцаж, дадлага хийлээ. Сургалт Үзүүлэн Танилцуулга Чиглүүлэг (ҮТЧ) хийх гарын авлагын аргачлалын дагуу оролцоог хангасан, интерактив байдлаар зохион байгуулагдлаа.

Сургалтын үр дүнд оролцогчид БОМСС-ны ажлыг явуулах талаар нийтлэг ойлголтой болж, GIZ SPACES төслөөс боловсруулсан БОМСС-ны ToolBoxБОМСС-ны ToolBox (Сургалтын арга зүй, материал, Дадлага Ажлуудын Багц - ДАБ) болон MOVE(ҮТЧ) гарын авлагуудын зорилго, бүтэц, агуулгатай танилцаж, хэрхэн эдгээр гарын авлагуудыг ашиглах талаар сурлаа. Toolbox буюу ДАБ нь байгаль хамгаалагчид, эко клубүүд, ТББ-ууд сургалт, үйл ажиллагаандаа ашиглаж болохуйц БОМСС-ны тоглоом, дасгал бусад материалуудын багтаасан болно.  Түүнчлэн Экологийн боловсролын төв, Дэлхийн байгаль хамгаалах сан, Нүүдлийн байгаль хамгаалал зэрэг байгууллагууд өсвөр үеийнхэнд чиглэсэн задгай талбайн төсөл, байгаль ба адал явдалт жим зэрэг өөрсдийн БОМСС-ны шилдэг аргуудаас танилцууллаа.

Энэхүү сургалтын үеэр оролцогчид "Ногоон Монголын Төлөө" фейсбүүк групп нээж, Цэнгэг ус байгаль хамгаалах төв, Экологийн цагдаагийн алба, НҮБХХ-ийн ENSURE, GIZ SPACES төсөл, ZSL, WWF, TNC, НБХ, Хустай, Хомын тал ТХГН-уудаас бүрдсэн ажлын хэсэг хамтран олон нийтэд хэрхэн хүрч ажиллах талаар ярилцлаа. Оролцогч талууд кампанит ажлыг амжилттай явуулахын тулд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллахаар тохиролцлоо. 
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...