Хавтгай хамгаалах кампанит ажил

Эко-Клуб болон орон нутгийн иргэдэд зориулсан “Оролцоот, хөгжөөнт аргаар Байгаль орчны мэдээлэл сургалт сурталчилгааг явуулах нь” сэдэвт сургалт Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 2023 оны 10 сарын 7-18 хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт орчны бүсийн сумдууд болох Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянтоорой тосгон, Алтай болон Цогтод боллоо.

Сургалт Ногоон Монголын төлөө кампанит ажлын хүрээнд хамтрагч талууд болох ЛАСН, Экологийн боловсролын төв, Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулагдлаа.
Энэ оны 8 сард ГОУХАН-ийн SPACES төслөөс зохион байгуулагдсан “Кампанит ажлыг амжилттай явуулах 10 алхам” сургалтын үеэр ЛАСН-ийн менежер Болорын ахласан ажлын хэсгийн гаргасан Хавтгай тэмээний удмын санг хамгаалах кампанит ажлын санаачлагын хүрээнд эл сургалт Алтай өвөр говийг хамарлаа.
Сургалт-уулзалтын үеэр нийт 6 сумын 700 гаруй иргэд, эко-клубын хүүхдүүд, орон нутгийн удирдлагууд оролцож, байгаль орчны мэдээлэл, нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгуулах талаар шинэлэг мэдээлэл авлаа. Сургалтыг Экологийн боловсролын төвийн ахлах мэргэжилтэн Сүнжидмаа, Хүн төвтэй байгаль хамгаалал байгууллагын захирал Нарангэрэл нар чиглүүлэн явууллаа.  

Сургалтын арга хэмжээ дараах 3 хэсгээс бүрдэн зохион байгуулагдлаа:
   A.БО-ны мэдээлэл хүргэх уулзалтыг сумын нийт иргэд, сургуулийн хүүхдүүд, удирдлагуудын дунд зохион байгуулж, сум бүрт нийт 200 гаруй иргэд хамрагдлаа. Уулзалтын үеэр кампанит ажлын тухай танилцуулсны дараа, дэлхийн үүсэл гарал, экологийн ул мөрын талаар сониирхолтой илтгэлийг Сүнжидмаа багш тавилаа.
   B.БОМСС-ыг явуулах хөгжөөнт, оролцооны аргууд болон экологийн өртөөчилсөн сургалтыг эко-клубын хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.
   C.Сумын удирдлагуудтай албан уулзалт хийж, ирсэн зорилго, суман дээр хийсэн ажлаа тайлагналаа.  
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...