Байгаль – Монголын анхны биологийн төрөл зүйлийн апп

GIZ SPACES төсөл нь “Монголын биологийн төрөл зүйл” нэртэй гар утасны аппликейшн, вэб сайтыг хөгжүүлж саяхан нээлтээ хийлээ. Энэхүү апп нь Монгол орны шувууд, ургамал, хөхтөн амьтан, шавьж, аалз гэх мэт бүх амьд биетийн тухай мэдээллийг өгдөг. Хэрэв хэрэглэгчид танихгүй амьтан, ургамлуудтай тааралдвал аппликэйшинд тухайн зүйлийн зургийг авч илгээхэд л хангалттай. Уг программыг Play Store болон App Store-оос татаж авах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй.

Монгол хүн бүрт хүрээлэн буй байгаль, ан амьтан, ургамлаа таньж мэдэн, ажиглан, хайрлаж хамгаалах боломжийг олгох нь тус апп-ын гол зорилго юм. Түүнчлэн Төрийн бус байгууллага, эрдэмтдийг мэдээллээр хангаснаар биологийн олон янз байдлыг судлах, хамгаалахад хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Аппликейшнийг хэрхэн сайжруулах талаар санал хүсэлтээ info@biodiversity хаягаар илгээж болно. Мөн Монголын биологийн олон янз байдлын сантай хамтран ажиллах хүсэлтэй судлаач, биологичид тус байгууллагын info@biodiversity хаягаар холбогдож болох юм байна.
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...