Ногоон монголын төлөө санаачилга Байгаль хамгаалах олон улсын холбооны БХХ-ны комисст нэгдлээ.

Энэ оны 9-р сарын 28-нд IUCN-CEC-ээс зохион байгуулагдсан NatureForAll онлайн хэлэлцүүлэгт “Ногоон Монголын Төлөө” санаачилгыг төлөөлж Манфрэд Оупэн, Шоун Сауди нар оролцлоо. Дэлхийн өнцөг булан бүрээс цугласан 150 гаруй мэргэжилтнүүд байгаль орчныг хамгаалах талаар нөлөөллийн ажлууд хэрхэн хийж байгаа тухайгаа ярилцлаа.
Ногоон Монголын Төлөө санаачилгын оролцогч байгууллага болох GIZ, Nomadic Nature Conservation, WWF, WCS өөрсдийн ажилдаа сонирхолтой түүх, яриагаар дамжуулан байгаль хамгаалах аргыг хэрэглэдэг туршлагатай. Тухайлбал ТХГН-т аялагчдад зориулсан удирдамжийн тухай видео болон комикийг #NatureForALL аяны хүрээнд танилцуулж, удахгүй гарах радио драмын тухай дурдсан байна. (Шон Саудигийн ярьсан хэсгийг эндээс сонсоно уу. #NatureForAll recorded session, 1:04´min).
Ийнхүү “Ногоон Монголын Төлөө” кампинат ажил дэлхий даяар 560 гаруй гишүүнтэй #NatureForAll сүлжээнд нэгдлээ. Энэ сүлжээ нь видео, нийтлэлүүд, гэрэл зураг, подкастаас авахуулаад шүлэг хүртэлх урлагийн бүх л чиглэлийн бүтээлүүдээр байгаль орчны мэдээллийг хүргэж байна. 
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Монголын томоохон мэдээний пор...
Радио драмын үргэлжлэл гарч эх...
НМТ кампанит ажил IUCN-ний мэд...
Хомын тал байгалийн цогцолбор...
Хавтгай хамгаалах кампанит ажи...